Байгууллагын нэр: НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба
Хөтөлбөрийн нэр: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Терроризмтой тэмцэх албаны “Junior professional officer” буюу “Залуу мэргэжилтэн” хөтөлбөр.
Ерөнхий мэдээлэл (Албан тушаалын төрөл код, хугацаа, хяналт, үнэлгээ):
Залуу мэрэгжилтэн нь улс төрийн асуудал хариуцаж ажиллах бөгөөд (Political Affairs 22P064) 1 жилийн хугацаатай томилогдож НҮБ-ын ТТА-ны хэлтсийн эсхүл даргын шууд хяналтан дор ажиллана. Залуу мэргэжилтний ажиллах хугацааг тавигдаж буй тэргүүлэх, санхүүжүүлэх боломж бололцоо, ажлын бүтээмжээс шалтгаалж сунгана. Улс төрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд өдөр тутам хяналт тавьж ажиллах бөгөөд жилийн ажлын төлөвлөгөөг томилогдсоны дараа ахлах албан тушаалтантай зөвшилцөж батлуулна. Ахлах албан албан тушаалтны зүгээс жилийн төлөвлөгөөнд тогтмол тодотгол хийж хэлэлцүүлж ажиллана. Залуу мэргэжилтнийг үнэлгээ НҮБ-ын Бүтээмж, үнэлгээний системээр дамжуулан явуулна.
Гүйцэтгэх үүрэг:
Залуу мэргэжилтэн нь НҮБ-ын ТТА-ны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллана. Хэлтсийн дарга, салбарын дарга болон Барууны Африкийг хариуцсан ахлах ажилтны хяналт дор болон бусад НҮБ-ын ТТА-ны хамтран ажилладаг төрөлжсөн байгууллагуудын тогтмол хамтын ажиллагаа, уялдааны үр дүнд дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
-
НҮБ-ын ТТА-ны ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, НҮБ-ын ТТА-ны Бодлого, мэдлэгийн удирдлага болон зохицуулалтын нэгжийн үйл ажиллагааны ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэх;
-
Баруун Африк болон бусад бүс нутаг, улс орнуудын аюулгүй байдал, улс төрийн өрнөл болон терроризмтой тэмцэх, хүчирхийлэл дагуулсан экстремизмээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажил, арга хэмжээний талаар хяналт, мониторинг хийх;
-
Баруун Африкт болж буй тодорхой холбогдох нөхцөл байдлын талаар ахлах албан тушаалтнуудад цаг үеээ олсон мэдээ, мэдээллээр хангаж авах арга хэмжээний зөвлөмж боловсруулах;
-
Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл буюу бусад байгууллагуудад хамаарах өндөр түвшний, нууцлал бүхий асуудлуудын талаар дүн шинжилгээний тайлан, баримт бичиг бэлтгэх;
-
Удирдах албан тушаалтнуудын уулзалт, албан томилолтод зориулсан тэмдэглэл, суурь баримт бичиг, ярилцах сэдэв, мэдэгдэл болон бусад захидал харилцаа, холбогдох баримт бичгийн төслийг боловсруулах;
-
Стратегийг хэрэгжүүлэх талаар бүс нутгийн болон дэд бүсийн байгууллага, иргэний нийгэмтэй хамтран ажиллах стратеги боловсруулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөгжүүлэх;
-
НҮБ-ын бусад хэлтэс, НҮБ-ын терроризмтой тэмцэх дэлхийн гэрээнд хамрагдсан этгээдүүд, бусад олон улсын байгууллага, засгийн газартай харилцаа холбоотой байх;
-
Салбар болон НҮБТТА-ны удирдах ажилтнуудад санал, зөвлөмж өгөх;.
-
НҮБ-ын холбогдох Байнгын төлөөлөгчийн газар болон бүс нутгийн байгууллагуудтай харилцан хамтран ажиллах, үүний дотор хүсэлт гарсан тохиолдолд хамтарсан уулзалт бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх;
-
Баруун африк болон бусад сэдвээр чуулга уулзалт, семинарт оролцох;
-
Шаардлагатай тохиолдолд хариуцуулсан улс орнуудад томилолтоор ажиллах;
-
Бусад чиг үүрэг
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны Нью Йорк хот дахь төв байранд улс төрийн асуудал хариуцсан албан тушаалд ажиллах залуу мэрэгжилтэнд дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
Боловсрол:
Улс төрийн шинжлэх ухаан, хууль эрх зүй, бизнесийн удирдлага, олон улсын эрх зүй, олон улсын харилцаа болон бусад холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн ахисан түвшний зэрэгтэй байх.
Туршлага:
-
Улс төрийн шинжлэх ухаан, олон улсын харилцаа эсвэл холбогдох чиглэлээр хоёроос доошгүй жил ахисан түвшинд хариуцаж ажилласан туршлагатай байх.
-
Терроризмтой тэмцэх буюу улс төр, захиргааны асуудлаар улс төрийн дүн шинжилгээ хийх, бодлогын баримт бичиг, тайлан, тойм боловсруулах, терроризмтой тэмцэх буюу энх тайван, аюулгүй байдалтай холбоотой сэдвээр судалгаа хийж, цаг тухайд нь мэдээлэл өгөх туршлагатай байх.
-
Төрийн захиргааны байгууллага ба/буюу олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно.
-
Баруун Африкын нөхцөл байдлын талаар мэдлэгтэй байвал зохино.
-
Терроризмтой тэмцэх чиглэлийн асуудлуудын талаар мэдлэгтэй, тулгарч байсан туршлагатай байвал давуу тал болно.
Гадаад хэлний мэдлэг:
-
Англи болон Франц хэл (аман болон бичгийн аль аль нь) нь НҮБ-ын Нарийн бичгийн даргын газрын албан ёсны хэл. Энэхүү албан тушаалд Англи, Франц хэлийг чөлөөтэй ашигладаг байх шаардлагатай.
-
Бусад НҮБ-ын албан ёсны хэлтэй бол давуу тал болно.
Бусад ур чадварууд:
-
Outlook болон MS office, ялангуяа Word, Excel ашигладаг байх шаардлагатай.
-
Харилцааны чиг үүрэг, олон соёлын орчинд хэд хэдэн оролцогч талуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай байвал сайн.
НҮБ-аас ур чадварт тавигдаж буй шаардлагууд:
-
Мэргэжлийн байх
-
Харилцааны өндөр ур чадвартай байх
-
Багаар ажиллах чадвартай байх
-
Төлөвлөлт, зохион байгуулалт сайтай байх
-
Үйлчлүүлэгчид чиглэсэн байх
Олж авах мэдлэг туршлага
-
НҮБ, НҮБ-ын ТТА, бусад терроризмтой тэмцэх албадын чиг үүрэг, хөтөлбөр, үйл ажиллагаа болон Дэлхийн Терроризмтой Тэмцэх Стратегийн 4 чиглэлийг хариуцаж буй байгууллага хоорондын уялдааны талаар сайн ойлголттой болно
-
НҮБ-ын энхтайван, аюулгүй байдлын салбар дахь үйл ажиллагааны талаар сайн ойлголттой болно;
-
Олон талт дипломат үйл ажиллагаа, бүс нутгийн хамтын ажиллагааны туршлагатай болно;
-
НҮБ-ын удирдах албан тушаалтнуудад терроризмтой тэмцэх болон хүчирхийлэл дагуулсан экстремизмээс урьдчилан сэргийлэх талаар дүн шинжилгээ хийж танилцуулах, зөвлөмж өгөх туршлагатай болно;
-
Терроризмтой холбоотой өнөөгийн гео улстөрийн чухал асуудлаар судалгааны баримт бичиг боловсруулах ур чадвартай болно;
-
НҮБ-ын удирдах албан тушаалтнууд тэр дундаа НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн даргад ярианы сэдэв болон бусад харилцааны бичиг баримтуудыг боловсруулах туршлагатай болно;
-
Африк тивд тулгарч буй сорил бэрхшээлийн талаар гүнзгий мэдлэг хуримтлуулна
-
Тайлан бичиг, танилцуулга бэлтгэх ур чадвар дээшилнэ
-
НҮБ-ын сургалтуудад хамрагдсанаар өргөн хүрээний мэдлэг хуримтлуулна;
-
НҮБ, гишүүн орнуудын албан тушаалтнууд, судлаач, иргэний нийгмийн байгууллагуудтай терроризмтэй тэмцэх болон бусад энхтайван аюулгүй байдлын өргөн хүрээний асуудлаар харилцааны хүрээ өргөжнө;
Бүрдүүлэх материал:
-
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
-
Төрийн албан хаагчийн анкет;
-
Иргэний үнэмлэхийн хуулбар;
-
Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар;
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй албан хаагчид 2022 оны 06 дугаар сарын 08-ны дотор материалаа бүрдүүлж, дотоод сүлжээний 26002 цахим хаягаар ирүүлнэ үү.
НҮБ-ын ТТА-ны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.un.org/en/counterterrorism хаягаас үзнэ үү.
НИЙТЭЛСЭН: 2022-06-07 өдөр 12:19:1 цаг
ҮЗСЭН: 90476
Хуваалцах