Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Чингис хаан музей хамтран “Чингисийн удмын ноёны манж гүнжийн эрэлд” архивын баримтын эмхэтгэлийг хэвлүүллээ.
Чингис хааны шууд угсаа Халхын Түшээт хаан аймгийн дархан Чин ван Дондовдоржид Манжийн Энх-Амгалан хаан гүнжээ хатан болгон өгч, эфү болгож, улмаар гүнжийг тэнгэрт халихад Баруун баян уулын энгэрт тахилын сүм /Гүнжийн сүм/ барьсан байдаг.
Маршал Х.Чойбалсангийн тушаалаар Дотоод явдлын яам, Шинжлэх ухааны хүрээлэнгийн хамтарсан судалгааны баг Гүнжийн сүмийг малтсан сонирхолтой баримтууд энэхүү архивын баримтын эмхэтгэлд багтсан болно.