92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Сэрэмжлүүлэг

Олон улсын интернет худалдааны сайтаар худалдаалагддаг нууц камер, Нууц камер болон долгион илрүүлэгч, яриа болон GPS байрлал дамжуулах төхөөрөмж, үзгэн камер гэх мэт төхөөрөмжүүд нь Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.3-т хамаарах Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслүүд болно.

Тус төхөөрөмжүүдийг хуулиар эрх олгоогүй байгууллага, албан тушаалтан болон иргэн зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан, худалдан авсан, ашигласан тохиолдолд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг зөрчсөн гэж үзэж Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хариуцлага тооцдог болно.

Иймд байгууллага, албан тушаалтан болон иргэд мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсгийг буюу “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл”-ийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн, бусдад зарж борлуулсан, худалдан авсан, ашигласан бол Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх, эд хөрөнгө, санхүүгээр хохирох эрсдэлтэйг сэрэмжлүүлж байна.

Жишээлбэл дараах эд зүйл, техник хэрэгсэл нь “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл”-д хамаарна.

 

  Энгийн хэрэглээний эд зүйл болох флаш дискэнд үйлдвэрийн аргаар нууц камер суурилуулсан байна.

    Энгийн хэрэглээний эд зүйл болох адаптерт үйлдвэрийн аргаар нууц камер суурилуулсан байна.

Энгийн хэрэглээний эд зүйл болох үзгэнд үйлдвэрийн аргаар нууц камер суурилуулсан байна.

           Нууц камер болон долгион илрүүлэгч төхөөрөмж

Энгийн хэрэглээний эд зүйл болох дуу хураагуурт үйлдвэрийн аргаар нууц камер суурилуулсан байна.

   Энгийн хэрэглээний эд зүйл болох байршил тогтоогч буюу GPS-т үйлдвэрийн аргаар нууц камер суурилуулсан байна.

            Энгийн хэрэглээний эд зүйл болох шрүпэнд үйлдвэрийн аргаар нууц камер суурилуулсан байна.

   

           Энгийн хэрэглээний эд зүйл болох байршил тогтоогч төхөөрөмжид үйлдвэрийн аргаар нууц микрофон болон санах ой суурилуулсан байна.


  

НИЙТЭЛСЭН: 2021-10-01 өдөр 14:07:5 цаг           ҮЗСЭН: 86287