Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын түүх судалгааны ахлах ажилтан, хошууч Нарантуяагийн Батболд энэ сарын 8-ны өдөр академич С.Чулуун, доктор, профессор Н.Хишигт нарын удирдлагаар “Угсаа залгамжилсан сүүлчийн засаг ноёд: түүх, баримтын судалгаа (1921-1937 он)” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Тэрээр энэхүү эрдмийн бүтээлээрээ язгуур угсаа залгамжилсан засаг ноёдын амьдрал хувь заяаны талаарх түүх, баримтын судалгааг гүнзгийрүүлж, намтрын балархайг тодруулан, шинэ баримтуудыг судалгааны эргэлтэд оруулсан юм.