ТЕГ-ын Тусгай архив, Завхан судлал төв хамтран “Завхан аймгийн сүм хийд, лам нарын баримтууд” бүтээлийг хэвлүүлэв.
Тус архиваас Монголын шашны түүх судлалын чухал үе болох 1930-аад оны сүм хийд, лам нарын түүхийг эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран цувралаар бүтээл болгон нийтийн хүртээл болгож байгаа бөгөөд 8 дахь цуврал нь “Завхан аймгийн сүм хийд, лам нарын баримтууд” бүтээл болж байна.
Эдгээр баримтат цувралууд нь шашин судлал, орон нутаг, уг удмаа сонирхон судлагч хэн бүхэнд чухал эх сурвалж болох юм.