Монгол Улсад цэргийн “Хурандаа” цол олгож эхэлсний 85 жилийн ойд зориулан “Монгол хурандаа нийгэмлэг”-ээс энэ сарын 2-ны өдөр зохион байгуулсан онол-практикийн бага хуралд ТЕГ-ын Тусгай архивын ахлах судлаач, докторант Н.Батболд “Тагнуулын байгууллагын хурандаа цолны үүсэл ба анхны хурандаа нар” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.
Зэвсэгт хүчний 100 жил, Монгол Улсад цэргийн “Хурандаа” цол олгож эхэлсний 85 жилийн ойд зориулсан уг хуралд БХЯ, ТЕГ, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагуудаас оролцож, Монголын цэргийн түүхийн нэгэн судлагдахуун болох цэргийн “Хурандаа” цолны үүсэл хөгжлийн талаар сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлжээ.
НИЙТЭЛСЭН: 2021-03-09 өдөр 19:45:5 цаг
ҮЗСЭН: 86415
Хуваалцах