92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“Булган аймгийн сүм хийд, лам нарын баримтууд” эмхэтгэл хэвлэгдэв

“Булган түүх, угсаатан, соёл, судлалын төв” санаачлан ТЕГ-ын тусгай архивтай хамтран “Булган аймгийн сүм хийд, лам нарын баримтууд” эмхтгэлийг хэвлүүлэв. МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, дэд профессор (Ph.D) Түмээхүүгийн Булган “Уг эмхэтгэл нь монголын бурхан шашны түүх, уламжлал, соёл судлаач эрдэмтэн мэргэдийн хувьд чухал гарын авлага болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн өгүүлжээ.

Булган аймгийн нутагт 1938 оны байдлаар Вангийн хүрээ, Бүрэгийн хүрээ, Авзага уулын хүрээ, Балигийн хүрээ, Нарангийн хүрээ, Эрдэнэ хамбын хүрээ, Намнангийн өврийн хүрээ, Рашаантын хүрээ, Ахай гүний хүрээ, Хайлантайн хийд, Бийбалигийн хүрээ зэрэг 70 гаруй сүм хийдэд 3000 гаруй лам хувраг шавилан сууж буддын шашны их, бага арван ухааны оронд суралцан бүтээл номоо туурвин, хурал номоо хуран суудаг байжээ.

НИЙТЭЛСЭН: 2020-09-24 өдөр 10:11:0 цаг           ҮЗСЭН: 2987