92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“ХАР ЭРЭГ” АРГА ХЭМЖЭЭНД ХОЛБОГДОХ БАРИМТУУД” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

ТЕГ-ын Тусгай архиваас Дэ ван хэмээн түүх бичлэгт тэмдэглэгдэн үлдсэн Өвөр Монголын эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Дэмчигдонровыг БНМАУ-д ирүүлсэн “Хар эрэг” тагнуулын арга хэмжээ, 1930-1950 оныг хүртэлх Өвөр Монголын нөхцөл байдал, Дэ вангийн Засгийн ордны үйл ажиллагаа, цэргийн бүтэц, зохион байгуулалт, түүний гэр бүл, шадар туслах, захидал харилцааны талаарх “Хар эрэг” арга хэмжээнд холбогдох баримтууд” эмхэтгэлийг эрхлэн гаргалаа. “Хар эрэг” тагнуулын арга хэмжээ нь Тагнуулын байгууллагын түүхэнд томоохонд тооцогдох арга хэмжээ бөгөөд энэхүү эмхэтгэл нь тагнуулын түүх судлалын чухал эх сурвалж болохын дээр Дэ ван хэмээх түүхэн хүний талаар гүнзгийрүүлэн судлахад чухал түлхэц болох юм. 

НИЙТЭЛСЭН: 2020-02-06 өдөр 17:35:1 цаг           ҮЗСЭН: 1081