ТЕГ-ын Үндэсний тагнуулын академийн багш асан, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Цэдэн-Ишийн Энхжаргалын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин, түүхийн ухааны доктор, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн ажил, амьдралын тухай өгүүлсэн “Зууны домогт хилчин” ном хэвлэгдэн гарлаа.
Энэ бүтээлд Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүх, улсын хилийг тогтоож, бататган бэхжүүлэхэд Базарын Цэдэн-Ишийн оруулсан түүхэн хувь нэмэр, гавьяа зүтгэлийг тод өгүүлжээ.
НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга асан Б.Цэдэн-Ишийн тухай энэхүү бүтээл улсын хилийн түүх судлалд үлэмж хувь нэмэр оруулах бүтээл болжээ.