Тагнуулын ерөнхий газраас мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт болон терроризмын нөхцөл байдлын талаар холбогдох сургалтуудыг тогтмол явуулж, урьдчилан сэргийлэх нийтлэг арга хэмжээ авч ирсэн.
Энэ удаад буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Улаанбаатар төмөр зам" хувь хийлүүлсэн нийгэмлэгийн Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн бие бүрэлдэхүүнд "Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт" сэдэвт сургалт, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Терроризмтой тэмцэх зөвлөлтэй хамтран "Терроризмын тухай ойлголт, өнөөгийн нөхцөл байдал", "Тэсрэх бодисын тухай ойлголт, гар хийцийн тэсрэх бодисыг хэрхэн таньж мэдэх" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.