Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй албан хаагчдын чуулга уулзалт” болов. Энэхүү уулзалтад ТЕГ-ын эмэгтэй албан хаагчдын төлөөлөл оролцож, ТЕГ-ын Тусгай архиваас тагнуулын байгууллагын эмэгтэй албан хаагчдын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэглэж, олон нийтийн хүртээл болгов.