Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойг тохиолдуулан ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл эдүгээ Монголын хамгийн өндөр цолтой генерал, НАХЯ-ны сайд асан С.Лувсангомбыг хүлээн авч уулзлаа.
С.Лувсангомбо нь 1982 онд НАХЯ-ны сайдаар томилогдохдоо хурандаа генерал цол хүртсэн бөгөөд генерал цол олгож эхэлсэн 75 жилийн түүхэнд төрсөн 7 хурандаа генерал цолтны нэг юм.
Хурандаа генерал С.Лувсангомбо 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллахдаа Улсыг аюулаас хамгаалах байгууллагын /УАХБ/ үйл ажиллагааны зорилт, чиг үүргийг шинэчлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч байсан бөгөөд 1982 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос “УАХБ-ыг боловсон хүчнээр бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай”, 1984 онд “НАХЯ-ын УАХЕГ-ын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолууд тус тус гарч, хэрэгжиж байв.
НИЙТЭЛСЭН: 2019-05-22 өдөр 12:30:4 цаг
ҮЗСЭН: 983
Хуваалцах