92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл НАХЯ-ны сайд асан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойг тохиолдуулан  ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл эдүгээ Монголын хамгийн өндөр цолтой генерал, НАХЯ-ны сайд асан С.Лувсангомбыг хүлээн авч уулзлаа.   
С.Лувсангомбо нь 1982 онд НАХЯ-ны сайдаар томилогдохдоо хурандаа генерал цол хүртсэн бөгөөд генерал цол олгож эхэлсэн 75 жилийн түүхэнд төрсөн  7 хурандаа генерал цолтны нэг юм.  
Хурандаа генерал С.Лувсангомбо 1982-1984 онд НАХЯ-ны сайдаар ажиллахдаа Улсыг аюулаас хамгаалах байгууллагын /УАХБ/ үйл ажиллагааны зорилт, чиг үүргийг шинэчлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч байсан бөгөөд 1982 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос “УАХБ-ыг боловсон хүчнээр бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай”, 1984 онд “НАХЯ-ын УАХЕГ-ын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолууд тус тус гарч, хэрэгжиж байв.
НИЙТЭЛСЭН: 2019-04-24 өдөр 14:16:2 цаг           ҮЗСЭН: 1182