92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Дорнод аймгийн харьяат Гонгороос Маршал Х.Чойбалсанд бичсэн захидал

Тагнуулын ерөнхий газрын судлаач Н.Батболдын эрхлэн гаргасан "Маршалын захидлууд" номд багтсан захидлуудаас хүргэж байна.

Дорнод аймгийн харьяат Гонгороос Маршал Х.Чойбалсанд бичсэн захидал:

1951 оны 2 дугаар сарын 4. 
Эрхэм хүндэт ах эгч дүү нарын амрыг эрье. 
Та нар сайн бөгөөд Нэргүй сайн суралцаж байна уу?. Сувд ном их үзэж байна уу?. 
Миний бие сайн ажил амжилттай байна. 
Та нараас Гомбосүрэн багшаар ирүүлсэн захидал ба юмыг тэр ёсоор хүлээн авч тун их баярлалаа. Захидлын дотор дурдсан зүйлийг бүрэн ойлгож тэр ёсоор ажил ба амьдралаа зохиож байна. Манай үүгээр цаг зудын аюулгүй нутгийн ардууд тайван сайхан өвөлжиж байна. Манай охины нэр  Дарь гэдэг Чойбалсан хотын харилцаа холбоонд утас залгагчаар энэ 1 дүгээр сард дагалданаар орж 2 дугаар сарын 1-нд жинхэлж ажиллаж байна. 
Та нараас лавлах зүйл байна. Дам сонсвол энэ жил багш нарын институт байгуулагдах бололтой дуулдаж байна. Иймд хэрэв байгуулагдах бол би түүнд орж суралцахыг хүсэж байна. Энэ тухай тодорхой хариу өгөхийг хүсэе. 
 
                                                                 Баяртай. 
                                                                 Ёслосон Гонгор, Дарь. 
                                                                 Ёслуулсан ах Чойбалсан, эгч Гүндэгмаа, дүү Нэргүй, Сувд нар.
НИЙТЭЛСЭН: 2019-04-05 өдөр 17:35:2 цаг           ҮЗСЭН: 787