92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Хоёрдугаар байрт шалгарлаа

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Улсын үзлэг явуулах тухай” 195 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 124 дүгээр захирамжийн дагуу зохион байгуулсан “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-т Тагнуулын ерөнхий газар амжилттай хамрагдаж, агентлагуудын хэмжээнд “маш сайн” үнэлгээтэйгээр хоёрдугаар  байрт шалгарлаа.

Улсын үзлэгийг 2015 оны 09 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд дөрвөн үндсэн чиглэлээр явуулсан бөгөөд үзлэгт яам, агентлаг, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн харьяа 130 байгууллага хамрагдсан байна. 

2015 оны улсын үзлэгт төв, орон нутгийн нийт 3748 байгууллага хамрагджээ.

НИЙТЭЛСЭН: 2016-01-01 өдөр 17:34:4 цаг           ҮЗСЭН: 694