Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймагт өдөрлөг зохион байгууллав.
Тус арга хэмжээний үеэр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын баримтад тулгуурлан тагнуулын байгууллагын түүх, үйл ажиллагааг сурталчилсан нүүдлийн үзэсгэлэнг “Соёмбо цогцолбор”-т гаргасныг нийт 180 гаруй иргэд үзэж сонирхсон бөгөөд Тусгай архиваас архивын мэдээллээр үйлчилж, аймгийн иргэдийн эрэлт хүсэлтийг хүлээн авч ажилласан.
Мөн орон нутгийн "MNT" телевизэд байгууллагын түүхэн замнал, өдөрлөгийг сурталчилсан мэдээлэл хийснээс гадна ТЕГ-ын Тусгай архив, МҮОНТ-тэй хамтран бүтээсэн “Монгол төрийн далд бодлогыг мөнхөд түүчээлсэн далд үйлстнүүд” баримтат-уран сайхны кино, "Монголоо гэсэн сэтгэлээр", "Тусгай архив-80 жил", Эх орон телевизтэй хамтран бэлтгэсэн "Эх орны гайхамшигт үзмэрүүд" зэрэг нэвтрүүлгийг орон нутгийн телевизүүдээр гаргаж, тагнуулын байгууллагын түүх, үйл ажиллагааг сурталчилан таниулах ажлыг зохион байгууллаа.