ТТАЗЗөвлөл 2013 оны ээлжит хуралдаанаа 1 дүгээр сарын 07-ны өдөр ТЕГ-ын байранд зохион байгуулав. Тус хуралдаанаар ТТАЗЗ-ийн өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэж 2013 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа.
Хуралдаанд ТТАЗЗ-ийн гишүүд БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа, ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав, ЦЕГ-ын дарга Б.Билэгт, ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга Д.Гүнбазар, ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж, ГЕГ-ын дарга О.Ганбат, ҮТЕГ-ын дарга Т.Батмагнай, УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж нар оролцсон байна.