92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Тагнуулын ерөнхий газрын даргын мэндчилгээ

 Тагнуулын байгууллагын үе үеийн ахмадууд, ажилтан албан хаагчид Та бүхэндээ  угтан ирж буй шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье. 

    Улиран одож буй 2012 он Тагнуулын байгууллага, хамт олны хувьд түүхт  90 жилийн ойгоо амжилт бүтээл, өөдрөг үзэл, өрнүүн тэмүүллээр дүүрэн угтаж тэмдэглэсэн он байлаа. 

   Ирж буй шинэ он бид бүхний хувьд улс орныхоо хөгжлийг урагшлуулсан, амжилт бүтээлээ ахиулсан, эрмүүн хөдөлмөрийн жил байх болно гэдэгт миний бие та бүхний нэгэн адил итгэл төгс байна.

    Халуун ам бүлээрээ шинэ оноо хамтдаа угтаж буй Та бүхэндээ эрүүл энх байж, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг ерөөе.  

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ГЭРЭЛ

НИЙТЭЛСЭН: 2013-01-01 өдөр 11:10:2 цаг           ҮЗСЭН: 760