Монгол Улс дахь Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн урилгаар АНУ-ын Эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж ажиллав. Тэд манай улсад гурав дахь удаагаа ирж ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд нийт 120.000 ам. долларын үнэ бүхий халдварт өвчний нянг шинжлэн тогтоох лабораторын тоног төхөөрөмжийг түүний дагалдах хэрэгслийн хамт бэлэглэж, ТТАЗЗ болон ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүдэд удаа дараагын сургалтыг амжилттай зохион байгуулсан байна. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа АНУ-ын мэргэжилтнүүдийн ажлыг өндрөөр үнэлэн ЭМЯ-ны хүндэт тэмдэгээр шагнан урамшуулж, энэ салбарт цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.