Тагнуулын байгууллагын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тус газрын Өмнөговь, Дундговь аймаг дахь газар, хэлтэс дээр зохион байгуулав. Арга хэмжээнд оролцсон аймгуудын болон орон нутгийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнууд, иргэдэд ТЕГ-ын видео болон тусгайлан бэлтгэсэн танилцуулга-мэдээлэл, урьд олны хүртээл болж байгаагүй Тусгай архивын зарим баримт материал, эд зүйлийг дэлгэж үзүүлсэн нь олны талархалыг хүлээсэн байна.