92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Тагнуулын ерөнхий газарт төрийн нууц хариуцсан нэгж байгуулагдав.
1992 онд шинэ “Үндсэн хууль” батлагдаж, улмаар 1995 онд “Төрийн нууцын тухай” хууль батлагдан гарснаас хойшхи өнгөрсөн хугацаанд Монгол Улсад эрх зүйт төр, нээлттэй нийгмийн үзэл санаа, үйл явц тодорхой хэмжээнд бүрдэн төлөвшиж, нээлттэй, иргэний ардчилсан нийгмийн үндсэн зарчим нь төрийн нууцтай холбоотой харилцааг “төрийн нууц-иргэд” гэсэн дарааллаар бус харин “иргэний нийгэм-төрийн нууц” гэсэн эрэмбэ, хүрээ, зарчмаар авч үзэхийг эрхгүй шаардаж байна.

УИХ-ын 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсан “хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад мэдээлэл нээлттэй байх, Байгууллагын нууцын тухай хуулийг хүчингүй болгож, төрийн нууцын хүрээ хязгаарыг тодорхой болгох, Төрийн нууцын хуулийг боловсронгуй болгох” чиглэлүүдэд үндэслэн “Төрийн нууцын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Тагнуулын ерөнхий газраас санаачлан боловсруулж холбогдох байгууллагуудад өргөн бариахар бэлтгэж байна.

Дээрх шинэчлэн боловсруулсан хууль, дүрмийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий нэгж /хэлтэс/-ийг ТЕГ шинээр зохион байгуулж, Төрийн нууцын хэлтсийн бүрэлдэхүүнийг томилон ажиллаж байгаа нь энэхүү ажлын угтал нөхцлийг бүрдүүлж байгаа явдал юм.

Иймд төрийн байгууллагын удирдлага, албан хаагч, иргэд Та бүхэн иргэний журамт үүргээ биелүүлж Монгол Төрийнхөө нууцыг хадгалж, хамгаалахад Төрийн нууцын хэлтэстэй хамтран ажиллана гэдэгт бид итгэж байна.

Та бүхэн төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, ашиглалт, төрийн нууц задарсан, үрэгдсэн тохиолдол, болзошгүй зам сувгийн талаарх асуудлаар манай вэб хуудас болон 1280 дугаарын утсаар холбоо барина уу.

 

НИЙТЭЛСЭН: 2010-01-28 өдөр 15:10:1 цаг           ҮЗСЭН: 1420