92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Судалгааны уулзалт зохион байгуулав.

Үндэсний тагнуулын Академийн Судалгаа, эрдэм шинжилгээний    төвөөс "ОХУ-2009",  "БНХАУ-2009" сэдэвт судалгааны уулзалтыг зохион байгуулж, хөрш орнуудын улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад бодлого, батлан хамгаалах зэрэг салбарын үйл ажиллагаатай холбоотой сэдвүүдээр судлаачдын илтгэлүүдийг хэлэлцэж, санал бодлоо солилцов. Уулзалтад Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Стратегийн судалгааны хүрээлэн, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Зэвсэгт хүчний жанжин штаб, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, МУИС зэрэг байгууллагуудын мэргэжилтэн, судлаачид оролцлоо.

НИЙТЭЛСЭН: 2010-01-29 өдөр 15:10:0 цаг           ҮЗСЭН: 1397