92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ҮНДЭСНИЙ ТАГНУУЛЫН АКАДЕМИЙН ШИНЭ НЭР, ТУГ ХҮЛЭЭН АВАХ ЁСЛОЛ, ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА БОЛОВ.

Тус газрын Дээд сургууль Монгол Улсын БСШУ-ны сайдын тушаалаар Үндэсний тагнуулын академи болсонтой холбогдуулан тус академийн шинэ
нэр, туг хүлээн авах ёслолын ажиллагаа болж, БСШУЯ, ШУА, ҮАБЗ-ийн ССХ, Удирдлагын академи, МУИС, ШУТИС, БХИС, ХЦДС зэрэг боловсрол, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид  оролцов.
     Ёслолын ажиллагаанд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар оролцож,  баяр хүргэн үг хэлж, Үндэсний тагнуулын академийн шинэ нэр бүхий сургалт явуулах зөвшөөрөл, тугийг Академийн захирал, доктор, профессор А.Түвшинтөгст гардуулав.
    Энэ нь Монгол Улсын Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Тагнуулын ерөнхий газрын … хүний нөөцийг бэхжүүлэх арга хэмжээ авах” зорилт дэвшүүлснийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийн сургалтын хэлбэр, хөтөлбөрт өөрчлөлт оруулж, гүйцэтгэх ажил, гадаад хэл, техник, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшүүлэх замаар тагнуулын албыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэхээр төлөвлөсөн ажлын нэг хэсэг юм.
     Тус академиас “Тагнуулын байгууллагын сургалт, эрдэм шинжилгээний ажлын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, дээрх асуудлаар мэргэжлийн байгууллагуудын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг хийж,  хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

НИЙТЭЛСЭН: 2009-11-04 өдөр 15:10:5 цаг           ҮЗСЭН: 1525