92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ААС УЛС ТӨРИЙН ХЭРЭГТ ШИЙТГЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ ТАЛААР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЖЛЫН ТАЛААР
2009.08 сар


1939 оны 4-р сард болсон ДЯЯ-ны төв, хөдөөгийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр хүмүүсийг хувьсгалын эсэргүү хэрэгт хоморголон баривчилж хууль бус аргаар хэрэг хүлээлгэж хуулийг ноцтой зөрчиж байгаа талаар олон ажилтан шударгаар шүүмжилсэн байдаг. Энэ үед цагаатгалын ажил эхлэж 3 жилийн дотор 2000 гаруй хүнд холбогдох хэргийг дахин шалгаж ДЯЯ-ны дэргэдэх тусгай комисст оруулан цагаатгасан юм.

Дэлхийн дайн эхэлсэн хийгээд бусад шалтгааны улмаас цагаатгалын ажлын эрч буурч улмаар зогссон байна. 1956 онд цагаатгалын ажил эрхлэх комисс байгуулагдсанаар цагаатгалын ажил дахин сэргэж НАХЯ-ны шалгах хэлтэс цагаатгалын улсын комиссын дэргэд ажиллан улс төрийн хэрэгт шийтгэгдэгсдийн хэргийг шалгаж байв. Энэ удаагийн цагаатгалын ажил мөн л эрч нь саарсаар үндсэндээ зогссон. 1956-1990 оны хооронд 1500 хүнд холбогдох хэргийг л шалгаж шийдвэрлүүлсэн байдаг.

Улс төрийн учир шалтгааны улмаас тухайлбал эрх баригч нам, түүний удирдагчид улс төрийн хэлмэгдүүлэлтэд буруутай учраас цагаатгалын ажлын эрч хүч суларсаар зогсож байсан гэж үзэж болно.

Харин 1989 онд МАХН-ын ТХ-ны дэргэд цагаатгах ажлыг эхлэх /1991 онд улсын комисс болсон/ комисс байгуулагдаж энэ ажил шинэ үедээ орсон юм.

1989 оны 1-р сард НАХЯ-ны Мердөн байцаах хэлтсийг 30-аад мөрдөн байцаагчаар өргөтгөсөн нь улс төрийн хэрэгт шйитгэгдэгсдийн хэргийг шалгах ажилд НАХЯ өндөр ач холбогдол өгсөн хэрэг байлаа.

Ийнхүү хүч хаяж эрч хүчтэй ажилласан хэдий ч 35 мянган хүнд холбогдох хэргийг богино хугацаанд шалган дуусгаж чадахгүй нь тодорхой байв. Чухамхүү тэр үед УАБХЕГ-аас Онцгой бүрэн эрхт комисс /ОБЭК/-оор шийтгэгдсэн /23000-24000 хүн/ хүмүүст холбогдох хэргийг шалгах арга барилыг өөрчлөн хялбарчлах санаачлага дэвшүүлэн хэрэгжүүлснээр энэ ажлыг 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэв. Хэрэв ердийн журмаар шалгасан бол ОБЭК-оор шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг одоо ч шалгаж дуусаагүй л байх байв.

Одоогийн байдлаар 30 гаруй мянган хүнд холбогдох хэргийг шалган шийдвэрлэсэн бөгөөд 70 жилийн өмнө эхэлсэн цагаатгалын ажлын 90 гаруй хувийг сүүлийм 20 жилд хийж гүйцэтгэсэн нь харагдаж байна. Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах хууль гаргахыг ТЕГ-аас санаачлан хууль боловсруулах, хэрэгжүүлэх бүхий л ажилд идэвхитэй оролцон ажиллав.

Зарим хүмүусийн хэрэг, материал архиваас олддоггүй тохиолдол байдаг. Тийм хүмүүсийн асуудлыг бусад нотлох баримт бүрдүүлэн шийдвэрлэх аргачлал боловсруулан ажилласнаар зарим хүмүүсийн хэрэг цагаадсан. Мөн өргөл барьц авсан хэрэгт /1942 оны ЭХ-ийн 137 дугаар зүйл/ олон хүн холбогдон шийтггэгдсэн байдаг бөгөөд тэдгээрийн хэргийг бодитой гэж үээж цагаатгадаггүй байв. Дээрх хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг шалгах аргачлал, цагаатгах үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлснээр тэдгээрийн хэрэг ихэвчлэн цагаатгах болсон ээрэг ажлын арга барилд холбогдох санал санаачлагуудыг дэвшүүлэн хэрэгжүүлсээр ирэв.

ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс улс төрийн хэрэгт шийтгэгдэгсдэд холбогдох хэргийг шалгахын зэрэгцээ Архив бүртгэлийн хэлтэс улс төрийн хэлмэгдүүлэлтийн шалтгаан нөхцөл, явц байдлын түүхийг судлахын хамт хэлмэгдэгсдэд учирсан хохирлыг нөхөхөд холбогдох архивын лавлагаа, шүүхийн тогтоолын хуулбар зэрэг баримт бичгийг иргэдэд бэлтгэн гаргаж өгч байна.

Тус газар ЗХУ-д хэлмэгдсэн иргэдэд хрлбогдох хэргийг цагаатгуулах, баримт бичгийг хуулбарлан авчрах ажилд ч идэвхитэй оролцож байна. Тухайлбал: Ерөнхий сайд асан А.Амар, П.Гэндэн нар болон ДЯЯ-нд ажиллаж байсан удирдах ажилтнууд зэрэг 62 хүнд холбогдох хэргээс хуулбарлан авчирсан.

Манай байгууллага сүүлийн жилүүдэд өөрийн архивт байгаа хэрэг нь шалгагдаагүй хүмүүсийн тоог нарийвчлан гаргах ажлыг зохион байгуулснаар 6600 хүнд холбогдох хэрэг шалгагдаагүй үлдсэнийг тогтоов. Хэрэв ердийн журмаар шалгах гэвэл дээрх хэргүүдийг одоогийн байгаа хүчээр 70-80 жилд шалгаж дуусгах тооцоо байдаг бөгөөд яваандаа энэ ажил зогсож урьдын цагаатгалын ажлын дутагдлыг давтахыг үгүйсгэхгүй.

Ийм нөхцелд үлдсэн дээрх хэргүүдийг шалгах ажлын шинэ арга /түргэвчлэх/ санаачлаж журам боловсруулан ажиллаж эхэллээ. Үүний үр дүнд үлдсэн 6600 хүнд холбогдох хэргийг ойрын жилүүдэд нэг мөр шалган дуусгах юм.

Улс төрийн хэрэгт шийтгэгдэгсдийн хэргийг шалгах /цагаатгах/ ажил ийнхүү төгсгөлийн шатандаа орсон гэж үзэж болно.


 

 

МӨРДӨН БАЙЦААХ ХЭЛТЭС
НИЙТЭЛСЭН: 2009-09-04 өдөр 15:10:5 цаг           ҮЗСЭН: 1466