92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Төрийн нууцын хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар уулзалт, ярилцлага боллоо.

Тагнуулын ерөнхий газраас төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг улсын хэмжээнд зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийнхээ дагуу Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг нээлттэй нийгмийн зарчимд нийцүүлэх, шинэчлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд  “Төрийн нууцын хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт уулзалт, ярилцлагыг 2009.07.03-нд Хууль зүйн үндэсний төвд зохион явуулав.
Уулзалтад төрийн ба төрийн бус байгууллагын 60 гаруй удирдах болон нууц хариуцсан ажилтан оролцож, төрийн нууцын тухай ойлголт, түүний хадгалалт, хамгаалалт, ашиглалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох төрийн байгууллагууд, энэ чиглэлээр судалгаа хийж буй төрийн бус байгууллагуудын 13 илтгэл, мэдээлэл сонсож, хуулийг шинэчлэн найруулахад тусгах асуудлаар санал, бодлоо солилцсон байна.
Төрийн нууцын тухай хууль батлагдсанаас хойшхи 14 жилийн хугацаанд нээлттэй нийгэм зохих хэмжээнд төлөвшиж, иргэд төрийн бодлого, үйл ажиллагааны талаар  мэдээлэл олж авах сонирхол, хэрэгцээ үлэмж нэмэгдэв. Үүнтэй холбоотойгоор, иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг баталгаажуулах, төрийн бодлого, үйл ажиллагааны талаар үнэн бодитой мэдээллээр иргэдийг хангахад чиглэсэн төрийн үүрэг нэмэгдэж ирлээ. Үүний зэрэгцээ нууцлалын хугацаа дуусгавар болсон, нууцлах шаардлагагүй болсон төдийгүй илээр эргэлтэд оруулах нь нийгэмд илүү ач холбогдолтой байх мэдээ, баримт бичиг, эд зүйлийг ил болгох ажиллагаа шат дамжлага ихтэй байгаа нь нээлттэй нийгмийн шаардлагыг хангахгүй байгаа юм.

НИЙТЭЛСЭН: 2009-08-31 өдөр 15:30:2 цаг           ҮЗСЭН: 1391