92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Тагнуулын байгууллагын тамирчид бөхийн цол хүртлээ.

Их Монгол улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойгоор Улсын их баяр наадам, аймаг, сумдын баяр наадмуудад Тагнуулын байгууллагын тамирчид  амжилттай оролцлоо.
    
Баян-Өлгий аймгийн Тагнуулын газрын ажилтан Т,Очир Улсын наадмын сурын харваанд  IX байр эзэлж, I зэргийн болзол хангасан байна. Мөн тэрээр Сэлэнгэ аймгийн наадамд  IV байр эзэлжээ.

Завхан аймгийн баяр наадмын үндэсний бөхийн  барилдаанд 256 бөх зодоглосноос ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин Э.Баасандорж “Аймгийн харцага” цол, Р,Эрдэнэбаяр, Д.Анхбаяр, Б.Уртбаяр, Р.Батсүх нарын 4 бөх “Аймгийн начин” цол хүртсэн бол тус спорт хорооны дасгалжуулагч, аймгийн заан Д,Батжаргал 3 дахь удаагаа үзүүрлэлээ.

Сумдын наадамд зодоглосон Г.Баасандорж, Б.Ганбаатар, Р.Батсүх, Б.Шаравнямбуу, О.Батжаргал, Б.Мөнхням, Д.Самдансүрэн нарын 7 бөх “Сумын заан” цол хүртжээ.

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд ТЕГ-ын Авто баазын дарга Ю.Содовын уяж хурдлуулсан морь шүдлэн насны 250 хүлэг хурдалснаас 58-д, соёолон насны 135 хүлэг хурдалснаас 73-т тус тус давхижээ.

НИЙТЭЛСЭН: 2009-08-31 өдөр 12:10:2 цаг           ҮЗСЭН: 1499