92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын урилгаар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Төв архивын дарга ажлын айлчлал хийлээ.

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Төв архивын дарга, дэслэгч генерал В.С.Христофоров тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсын ТЕГ-ын урилгаар ажлын айлчлал хийлээ.
     Төлөөлөгчдийг  ТЕГ-ын дарга Р.Болд, Тусгай Архивын дарга, ажилтнууд хүлээн авч уулзан хоёр орны архивын хамтын ажиллагааны талаар санал солилцож, 1930-1940-өөд онуудад ЗХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн хавтаст хэргийн материалыг эрж хайх, хуулбарлан авах ажлыг түргэтгэх, цаашид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд үргэлжлүүлэн ажиллахаа харилцан илэрхийлэв.
    Оросын төлөөлөгчид өмнө нь олдохгүй байсан зарим зураг, хавтаст хэргээс  19 хүний материалыг хуулбарлан авчирснаа гардуулан өгч, цаашид ч баримт материалыг эрж хайх тал дээр  хүч хөдөлмөр, цаг зав гарган ажиллахаа илэрхийлэв. Тэдгээрийн дотор Монгол Улсын Ерөнхий сайд агсан Гэндэн, Амар, Төв Хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Лосол, МАХЦ-ийн ерөнхий командлагчийн орлогч Лувсандоной зэрэг хүмүүсийн талаар шинэ материал оржээ. Мөн хоёр тал архивын баримт материалыг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор судалгааны хамтарсан бүтээл гаргах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.

НИЙТЭЛСЭН: 2009-08-31 өдөр 16:10:3 цаг           ҮЗСЭН: 59