92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын Ахмадын хороо 2009 оны 06 дугаар сарын 05-нд явган аялал зохион байгууллаа

Монгол улсын  тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн үе үеийн  ахмадуудыг эгнээндээ багтаасан ТЕГ-ын “Ахмадын хороо” нь ахмад настныхаа дунд эрүүл мэнд, биеийн тамир спортын арга хэмжээ байнга зохион байгуулдаг бөгөөд энэ онд тохиож буй Халхын голын ялалтын 70 жил, Ардын хувьсгалын 88 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Ахмадын хорооны ахмад тамирчин, спортын мастер O.Хумбаагаар ахлуулсан хэсэг ахмад явган аялалд оролцлоо.

    Ахмадын хороо нь ахмад настнууддаа анхаарал халамж тавьж, тэдний амьжиргааны байдал, нийгмийн хамгааллын асуудлаар байнга судалгаа хийж, дүгнэлт гарган ТЕГ-ын удирдлагад тогтмол танилцуулж, тодорхой санал оруулан арга хэмжээ авахуулдаг нь үр дүнгээ өгч байна.

НИЙТЭЛСЭН: 2009-06-08 өдөр 10:04:2 цаг           ҮЗСЭН: 1497