92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Нээлттэй хаалганы өдөрлөг зохиов

2009 оны 6-р сарын 13-ны өдөр ТЕГ-ын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тус газрын Дорноговь аймаг хэлтэс дээр төвийн оролцоотойгоор зохион байгуулав.
    Тус газрын ТЗУГ, АБХ, ОНХА-ны дарга нар арга хэмжээг газар дээр нь зохион байгуулахад оролцсон бөгөөд төвөөс ТЕГ-ын танилцуулга, вэб хуудас, тусгай архивт хадгалагдаж буй байгууллагын түүх, үйл ажиллагаатай холбоотой үзмэрүүдийг бэлтгэж,  орон нутагт анх удаа үзүүлсэн нь олон нийтийн талархалыг хүлээв.
    Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, хууль хяналтын болон бусад байгууллагуудын удирдлага, хамт олон, иргэд оролцож, арга хэмжээний нээлт дээр Засаг дарга П.Ганхуяг “… иргэд Тагнуулын байгууллагыг хаалттай, нууц байгууллага гэсэн ойлголттой байдаг. Энэ арга хэмжээг зохиож буй нь өнөөгийн нийгэм, нийгмийн хэрэгцээгээ дагаад энэ байгууллага зайлшгүй өөрчлөгдөж, нээлттэй болж байна гэж бид бүхэн ойлгож байна” гэж хэлээд цаашид харилцан туслалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийлэв.

НИЙТЭЛСЭН: 2009-06-18 өдөр 10:10:2 цаг           ҮЗСЭН: 1433