92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Хэлмэгдэгсдийн материалыг хуулбарлан авчрав.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын 22 тоот захирамжаар томилогдсон ТЕГ-ын тусгай архивын даргын ахалсан ажлын хэсэг ОХУ-ын ХАБА /ХАБА/-ны Төв архивт 26 хоногийн хугацаатай ажиллаж, Цэргийн яамны орлогч сайд агсан Г.Дамба, Ардыг армийн хуягт танкийн газрын дарга агсан Г.Лэгцэг, ДЯЯ-ны нууц улс төрийн хэлтсийн дарга агсан Д.Галсанпунцаг,  мөн хэлтсийн дарга агсан Н.Чимэддорж, ДЯЯ-ны мөрдөн байцаах хэлтсийн дарга агсан С.Базарханд, ДЯЯ-ны орлогч сайд агсан Г.Хас-Очир, ДЯЯ-ны сайдын нарийн бичгийн дарга агсан Г.Жамсран, ДЯЯ-ны 3-р хэлтсийн дарга агсан Ж.Баясгалан нарт холбогдох 10 хавтаст хэргийг хуулбарлан авчрав.
     Дээрх нэр бүхий хүмүүст холбогдох мөрдөн байцаалтын хэргүүдээс хэрэгтний болон гэрчийн мэдүүлгүүд, анкет, нүүрэлдүүлж байцаасан протоколууд, хэрэгтний өөрсдийн гараар бичсэн тайлбар тодорхойлолт, ялын төлөвлөгөө, баривчилсан болон нэгжлэг хийсэн тогтоол, эд зүйл хураасан тухай тэмдэглэл, хорьж мөрдсөн болон эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолууд, таслан шийдвэрлэсэн ба цаазаар хороосон тухай баримт материалууд, мөн цагаатгагдсан тухай ОХУ-ын Ерөнхий Прокурор, Дээд шүүхийн тогтоол зэрэг түүхийн болон судалгааны ач холбогдол бүхий баримтуудыг хадгаламжийн нэгж болгон ТЕГ-ын Тусгай архивын сан хөмрөгт хадгална.
     Ажлын хэсгийн гишүүд Москва хотын Бутово коммунарк дахь хүндэтгэлийн талбайд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн монголчуудын гэгээн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөнд Элчин сайдын яамны ажилтнуудын хамт хүндэтгэл үзүүлсэн байна.

НИЙТЭЛСЭН: 2009-05-07 өдөр 10:10:0 цаг           ҮЗСЭН: 1553