92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Онол, практикийн бага хурал боллоо.

Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсийн 70  жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Шүүх, прокурор, мөрдөн байцаах албадын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт онол, практикийн бага хурлыг  тус газрын МБХ, Нийслэлийн прокурорын газартай хамтран 2009 оны  05 дугаар сарын 15-ны өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион явууллаа.
       ТЕГ-ын МБХ нь Нийслэлийн прокурорын газар, бүх шатны шүүх, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар, Шүүхийн шинжилгээний хүрээлэн зэрэг хууль хяналтын байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилласаар ирсэн билээ.
     Энэ онол, практикийн хурлаар мөрдөн байцаах үйл ажиллагааг боловсронгуй болгох, судалгааны ажлын үр нөлөөг  дээшлүүлэх, дээрх газруудын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд тулгамдаж буй асуудлаар хамтран ажилладаг байгууллагуудын судлаачид, мэргэжлийн ажилтнууд илтгэл тавьж, санал бодлоо солилцов.
      Хуралд оролцогчид энэ арга хэмжээг зохиож буйг  өндрөөр үнэлж,  хамтын ажиллагаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байв.

НИЙТЭЛСЭН: 2009-05-15 өдөр 10:10:5 цаг           ҮЗСЭН: 1458