92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын Дээд сургууль 2009 оны төгсөлтөө хийв.

Энэ онд тус сургуулийг ТЕГ, ХТА, ЦТГ, ЭЦГ-ын захиалгаар нийт 25 сонсогч төгсч, тавдугаар сарын 27-ны өдөр цэргийн цол, дээд боловсролын зэрэг, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Төгсөлтийн ажиллагаанд ТЕГ-ын удирдлага болон дээр дурдсан байгууллагуудын зарим удирдах албан тушаалтан, төгсөгчдийн гэр бүл, төрөл төрөгсөд оролцож, ТЕГ-ын дарга Р.Болд болон зарим төгсөгчийн эцэг, эх  төгсөгчдөд баяр хүргэж, сургаалын үг хэлэв.

ТЕГ-ын дарга Р.Болд төгсөгчиддөө тагнуулын ажилтны үйл ажиллагааны удирдамж болсон тангаргаа хаана ч, хэзээ ч баримталж явахыг хүсээд “Тагнуулын ажил гэдэг нь хоёр талтай, нэгдүгээрт, энэ бол оюуны хөдөлмөр, иймд тагнуулын ажилтан номтой байнга нөхөрлөж явах ёстой, хоёрдугаарт, хүнтэй харилцах урлаг, иймд шаардлагатай үед төрийн төмөр нүүрийг харуулах ёстой боловч хүнийг хайрлах, хүндэтгэх, хүний эрхийг баталгаажуулах халуун сэтгэл байх ёстой” гэж захив.

НИЙТЭЛСЭН: 2009-05-28 өдөр 15:10:1 цаг           ҮЗСЭН: 1466