92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Тагнуулын Ерөнхий Газрын нэрэмжит тэмцээн болж өнгөрлөө.
Терроризмтай тэмцэх үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн санаачлагаар ТЕГ-ын нэрэмжит Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын бүтцэд байгаа тусгай зориулалттай салбар, нэгжүүдийн дунд мэргэжлийн анхдугаар тэмцээн 2008 оны 11 сарын 12-ноос 14-ны өдрүүдэд болж өнгөрлөө. 
 
Уг тэмцээнд ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ДЦ, ЗХ-ний тусгай зориулалттай салбар, нэгжүүд оролцож, тусгай бэлтгэл, мэргэн буудлага, дайралтын буудлага, гардан тулаан зэрэг төрлүүдээр өрсөлдсөнөөс 1 дүгээр байрыг ТЕГ-ын тусгай хэлтэс, 2 дугаар сарыг ДЦ-ийн тусгай салбар, 3 дугаар байрыг ЦЕГ-ын тусгай хэлтэс эзэлж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов. 
 
Тэмцээнд оролцогчид тэмцээний ач холбогдлыг өндрөөр үнэлж, жил бүр уламжлал болгон явуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд тусгай зориулалттай салбар, нэгжүүдийн хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, мэргэжлийн төвшин, ур чадвараа ахиулахад тус дэм болно гэж үзсэн байна.

 

НИЙТЭЛСЭН: 2009-02-12 өдөр 10:10:1 цаг           ҮЗСЭН: 1495