92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Дээд сургуулийн цахим номын сангийн нээлт боллоо

Олон улсын оюутны эрхийн өдөр буюу 2008 оны 11-р сарын 17-ны өдөр ТЕГ-ын Дээд сургуулийн цахим номын сангийн нээлт боллоо. Нээлтэнд ТЕГ-ын удирдлага, Дээд сургуулийн багш ажилтнууд оролцлоо. 2008 оны 7 дугаар сард ТЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу номын санг шинэчлэх комиссыг Дээд сургуулийн дэд захирлаар ахлуулан томилж, номын санг шинэчлэх төсөл, төсөв, судалгааг хийж, батлуулан уншлагын танхимыг өргөтгөн засварлаж, бүх номонд соронзон тууз байрлуулж, 7 нэрийн тоног төхөөрөмж авч суурилуулсан байна.

 

Түүнчлэн 67 метр кв. номын болон сэтгүүлийн тавиур, тейк хийлгэж, номыг ил байрлуулан үйлчлүүлэгч өөртөө үйлчлэхээр зохион байгуулав. Энэ үеэр ТЕГ-ын дарга сонсогчдыг бие даалгаж, номтой нөхөрлүүлэхийг багш нарт онцгой анхааруулж, цахим номын сангийн үйлчилгээний чухал хэсэг болох электрон хайлтын программыг бүрэн ажилд оруулсан байх үүргийг Дээд сургуулийн удирдлагад өглөө. Энэ үеэр номын санд ТЕГ-ын дарга болон дээд сургуулийн багш, судлаачид 33 ном бэлэглэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

НИЙТЭЛСЭН: 2009-02-12 өдөр 11:10:3 цаг           ҮЗСЭН: 1564