92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын дарга Р.Болд нэг жилийн ажлаа дүгнэв

ТЕГ-ын дарга Р.Болд энэ албан тушаалд томилогдсноос хойш нэг жилийн хугацаанд хийгдсэн ажлыг дүгнэж, бие бүрэлдэхүүнд үүрэг тавив. 

Тэрээр ажил хүлээж аваад салбар, нэгжүүдийн ажил байдалтай танилцаж, бие бүрэлдэхүүнтэй уулзсаны дараа хийсэн дүгнэлтийнхээ дагуу юуны өмнө, ажилтнуудын ажиллах урам зоригийг сэргээж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, байгууллагад техник, технологийн шинэчлэлт хийх, хангалт үйлчилгээ, менежментийг сайжруулахад анхаарлаа хандуулснаа тэмдэглээд тухайн асуудал нэг бүрээр хийгдсэн ажил, цаашид хийх ажил, авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлж, үүрэг чиглэл өгч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд үр бүтээлтэй ажилласан гэж дүгнэв. 

Тус байгууллагаас явуулсан санал асуулгад оролцсон иргэдийн тодорхой хувь нь байгууллагын нэр хүнд, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буй байдалд дундаас доош үнэлгээ өгснийг дурдаж, байгууллагаа сурталчлах нэг гол арга бол ажилтнууд нь хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлэх явдал юм гэдгийг онцлоод, ТЕГ-ын ажилтан бүр өргөсөн тангарагтаа үнэнч, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажилдаа дур сонирхолтой, идэвх санаачлагатай, ажил, үүрэг гүйцэтгэх чадвартай байх ёстойг анхааруулав.

НИЙТЭЛСЭН: 2009-02-23 өдөр 10:10:5 цаг           ҮЗСЭН: 1607