92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“КИБЕР ТЕРРОРИЗМ” СЭДЭВТ УУЛЗАЛТ

Цахим довтолгооноос хамгаалах талаар төрийн болон төрийн бус байгууллагын холбогдох албан хаагчидтай хамтран зохион байгуулсан ажлын уулзалтыг мөн оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10.00-12.00 цагт ТЕГ-ын мэдээллийн өрөөнд зохион явуулсан. Ажлын уулзалтанд 10 байгууллагын 22 албан тушаалтан оролцож цахим довтолгооноос хамгаалахад тулгамдаж байгаа асуудал, улсын хэмжээнд энэ асуудлаар 2009 оны эхээр болох хурлыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцаж, санал бодлоо солилцов. Ярилцлагыг үеийн сэдвийг дурьдвал: цахим довтолгооны заналхийлэл хэр зэрэг байгаа, ямар төрлийн заналхийлэл голчлон байгаа, ямар хэлбэрээр зохион байгуулах, хуралд оролцох хүрээ, хязгаарлалт байх эсэх, хурлыг зохион байгуулах ажлын хэсэг байх эсэх, хурлаас гарах үндсэн баримт бичгийн хэлбэр ямар байх зэрэг сэдвүүд байлаа. Цахим довтолгооноос хамгаалах талаар гаргаж буй энэхүү санаачлагыг ажлын уулзалтанд оролцогсод санал нэгтэй дэмжиж, оролцогсдоос зохион байгуулах ажлын хэсэгт оролцож болох тухай санлыг дэмжсэн.

НИЙТЭЛСЭН: 2009-02-23 өдөр 10:10:2 цаг           ҮЗСЭН: 1456