92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын Ахмадын хороо мэдээлэл хийлээ

ТЕГ-ын Ахмадын хороо 2008-12-19-нд 2008 онд зохион байгуулсан ажлынхаа талаар нийт ахмадууддаа мэдээлэл хийлээ. Тус хорооны удирдах зөвлөл, хэсгүүдийн гишүүд тайлангийн хугацаанд өндөр настай 50 гаруй ахмадын гэр орноор орж, хүндэтгэл үзүүлж, 39 өргөдөл, хүсэлт хүлээн авснаас 22-ыг нь ахмадын хороо, 11-ийг нь ТЕГ-ын удирдлагад танилцуулж шийдвэрлэсэн байна.

ТЕГ, Ахмадын хороо болон ТТХГ ахмадууддаа тусламж, хандивын хэлбэрээр нийт 16 731 266 төгрөг зориулжээ. Гадаад, дотоодын амралт, сувилалд нийт 55 ахмад настныг амраасан байна. Энэ онд Ахмадын хорооноос шатар, буудлагын аврага шалгаруулах тэмцээнийг ТЕГ-ын хэмжээнд зохион байгуулж, хурандаа М.Ганхүү ахлагчтай ахмадын баг буудлагын тэмцээнд 1-р байр эзэлж, 2 дахь удаагаа шилжин явах цомыг авсан байна. Ахмадын хорооны хуралд ТЕГ-ын ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Баатар товч мэдээлэл хийж, ахмадууддаа ирж буй шинэ 2009 оны баярын мэнд хүргэжээ.

НИЙТЭЛСЭН: 2009-02-23 өдөр 10:12:5 цаг           ҮЗСЭН: 1562