92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын төв, орон нутгийн удирдах ажилтны цугларалт, зөвлөлгөөн болов.

Тагнуулын ерөнхий газрын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөлгөөнийг нээлттэй, шинжлэх ухааны үндэстэй, оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байхаар зохион байгуулах зорилт тавьсан бөгөөд зөвлөлгөөнд Засгийн газрын зарим гишүүд, төрийн холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид, мөн эрдэмтэн, судлаачид мэдээлэл хийж, ажилтнуудын сонирхсон асуултад хариулж, санал бодлоо солилцжээ.

Зөвлөлгөөний үеэр “Үндэсний аюулгүй байдал ба тагнуулын байгууллага”, “БНХАУ 2008 онд” зэрэг сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлуудыг зохион байгуулж, тагнуулын ажилтнууд “Тагнуулын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлж, ажлын арга барилаа шинэчлэе” сэдвийн дор тулгамдсан болон ойрын зорилтуудаа тодорхойлон цаашид хийх ажлынхаа талаар зөвлөлдөж, тодорхой асуудлуудыг тусгасан шийдвэр гаргасан байна.

ТЕГ-ын дарга Р.Болд зөвлөлгөөнийг хааж хэлсэн үгэндээ, ТЕГ-ын удирдлага 2008 онд ажилтнуудын ажиллах, амьдрах нөхцөл боломжийг сайжруулах талаар тодорхой ажлууд хийгдсэн, 2009 онд энэ ажлаа үргэлжлүүлнэ, мөн төв, орон нутгийн салбар, нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг эрчимжүүлэхэд анхаарна гэв. 

Зөвлөлгөөний дараа ТЕГ-ын удирдлага төв, орон нутгийн удирдах ажилтнуудтай чөлөөт ярилцлага хийж, ажил төрлийн холбогдолтой болон тэдний сонирхсон асуудал, сэдвээр санал, бодлыг нь сонсож, харилцан ярилцсан нь энэ удаагийн цугларалтын нэг онцлог байв. 

ТЕГ-ын орон нутгийн удирдах бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулсан байна.

НИЙТЭЛСЭН: 2009-02-23 өдөр 10:10:2 цаг           ҮЗСЭН: 1475