92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Ерөнхий сайд С.Баяр үүрэг даалгавар өгөв.
Тагнуулын ерөнхий газрын төв, орон нутгийн удирдах бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр уулзаж, үндэсний аюулгүй байдлыг найдвартай хангахад тагнуулын байгууллагын үүрэг, ач холбогдол өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ТЕГ-ын үндсэн чиг үүрэгт нийцүүлэн эрх зүйн орчин, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх арга хэмжээ авах, гүйцэтгэх ажлын болон холбооны техникийн шинэчлэл-бүртгэл, мэдээллийн тогтолцоог төгөлдөршүүлэх болон мэдээлэл, харилцааны технологийн хөгжилтэй уялдуулан гүнзгийрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгөв.
 
Ерөнхий сайд тагнуулын байгууллага, тагнуулын ажилтан зөвхөн хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргуулахгүй байх, хууль зөрчсөн ажилтнуудад хатуу хариуцлага хүлээлгэн ажиллахыг анхааруулж, тагнуулын байгууллага нь орчин үеийн чиг хандлагад нийцсэн техник хэрэгслээр хангагдсан, мэргэжлийн ур чадвар өндөртэй, нэр хүндтэй, цомхон, ажилтнууд нь тал бүрийн мэдлэгтэй, гадаад ямар нэгэн хэл эзэмшсэн, мэдээллийн техникийн боловсрол, олон улсын эрх зүйн мэдлэгтэй, дотроо хөрвөн ажиллах чадвартай байх ёстой гээд үйл ажиллагааны сургамжиндаа дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг богино хугацаанд бүрэн гүйцэд авахыг шаардав.
НИЙТЭЛСЭН: 2013-09-23 өдөр 10:20:3 цаг           ҮЗСЭН: 754