92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТЕГ-ын удирдлага ТББ-уудын төлөөлөлтэй уулзав

Тагнуулын ерөнхий газрын удирдлага өнгөрсөн Баасан гарагт “Хүний аюулгүй байдлын судалгааны төв”, “Хар тамхи, мансуурах бодисоос хамгаалах үндэсний төв”, “Боловсрол суваг ТВ” зэрэг  20 шахам төрийн бус байгууллагын удирдлага, төлөөлөгчидтэй уулзаж, “ТЕГ, ТББ-уудын хамтран ажиллах арга зам” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулав.

Тус газрын дарга Р.Болд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийж үндэсний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлууд болон ТЕГ, ТББ-уудын хамтран ажиллах чиглэл, арга замын талаар саналаа  хэлэв.

ТББ-уудын төлөөлөгчид ийм арга хэмжээг санаачлан зохион байгуулж буйг дэмжээд цаашид хамтран ажиллахад анхаарах асуудлуудын талаар тодорхой саналууд дэвшүүлэв.

НИЙТЭЛСЭН: 2009-02-23 өдөр 11:10:4 цаг           ҮЗСЭН: 1504