92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Кибер аюулгүй байдлын нээлттэй өдөрлөг
Дэлхий нийтээр Мэдээллийн нийгэмд шилжиж, тоон эдийн засаг, цахим ардчилал, цахим засаг, цахим бизнес, цахим банк, цахим эрүүл мэнд, цахим боловсрол, цахим хөдөө аж ахуй хөгжиж, мэдээлэл холбооны технологи нэвтрэхийн сацуу уламжлалт гэмт хэрэг, зөрчил цахим хэлбэрт хувирч, шинэ төрлийн гэмт хэргүүд бий болж, сүлжээ, систем, мэдээллийн нэгдмэл, бүрэн бүтэн байдал, нууцлал, хамгаалалтад заналхийлэх аюулууд олширч зөвхөн гэмт хэрэг бус цахим терроризмын аюул, эрсдэл эрс нэмэгдэж байна. 

Үүний улмаас мэдээллийн аюулгүй байдлын асуудал нь зөвхөн программ-техникийн асуудал байхаа больж улам бүр нарийн төвөгтэй, захиргаа-удирдлагын асуудал болон хувирч байна. 

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь дан ганц асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгаад зогсохгүй иргэн, хувийн хэвшил, иргэний-нийгмийн байгууллага, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаанаас ихээхэн хамаарах болоод байгаа юм. 

Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөн ашиглах чиглэлийг төрөөс баримталж байгаагийн дагуу Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Тагнуулын Ерөнхий Газар, Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газар, “Кибер Довтолгоотой Тэмцэх Монголын Баг” ТББ хамтран “Кибер аюулгүй байдлын” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. 

Нээлттэй өдөрлөг энэ сарын 11-ний өдөр ТЕГ-ын хурлын танхимд зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр “Кибер терроризм ба кибер аюулгүй байдал” сэдэвт онол, практикийн бага хурал, Мэдээллийн аюулгүй байдлын үзэсгэлэн, Сүлжээний аюулгүй байдлын сургалт зэрэг арга хэмжээ болно.
 
 

Хавсралт татах

НИЙТЭЛСЭН: 2009-02-23 өдөр 12:10:3 цаг           ҮЗСЭН: 2503