92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Онол, практикийн бага хурал болов

ТЕГ-ын Төрийн холбооны газар, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, “Кибер довтолгоотой тэмцэх Монголын баг” ТББ хамтран зохион байгуулсан “Кибер аюулгүй байдал” нээлттэй өдөрлөгийн хүрээнд “Кибер терроризм ба кибер аюулгүй байдал” сэдэвт онол, практикийн бага хурал 2009 оны 02 сарын 11-нд ТЕГ-ын соёлын төвд болж, төрийн 45, төрийн бус 50 орчим байгууллага, иргэдийн, нийт 150 орчим төлөөлөгч оролцжээ. 

ТЕГ-ын дарга Р.Болд хурлыг нээж хэлсэн үгэндээ, сүүлийн үед кибер халдлага ихэсч, цахим хэрэгслээр дамжуулж, төр, засгийн удирдагчдын амь насанд халдахаар заналхийлсэн мэдэгдлүүд гарах болсныг тэмдэглээд ийм халдлагаас хамгаалах арга зам бий болгох чиглэлээр цаашид хамтарч ажиллахад энэ хурал үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 

Бага хурлын ажиллагаанд УИХ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Энхболд оролцож, “Мэдээллийн аюулгүй байдлын талаар төрөөс баримталж буй бодлого” сэдвээр илтгэл тавьсан байна. 

Хуралд тавигдсан “Төрийн мэдээллийн аюулгүй байдал”, “Мэдээллийн аюулгүй байдалд заналхийлж буй аюул, халдлага, довтолгоо, хариу үйлдэл” зэрэг илтгэлүүдээр дэвшүүлсэн асуудлууд, оролцогчдын санал бодол, хийгдсэн судалгаанд үндэслэн Монгол Улс дахь мэдээллийн аюулгүй байдалд дүгнэлт өгч, түүнийг хангаж ажиллах талаар зөвлөмж боловсруулж, ҮАБЗ, УИХ, ЗГХЭГ болон холбогдох бусад байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэв.

НИЙТЭЛСЭН: 2009-02-23 өдөр 15:10:0 цаг           ҮЗСЭН: 1446