92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Архив, бүртгэлийн газрын дарга нар албан ёсны уулзалт ярилцлага зохион байгуулав.

2009 оны 3 дугаар сарын 23-нд Москвагийн Лубянкад Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Архив, бүртгэлийн газрын дарга нар албан ёсны уулзалт ярилцлага зохион байгуулав.

 Энэ уулзалт ярилцлагад ТЕГ-ын Тусгай архивын дарга Д.Буджав, ХАБА-ны Архив бүртгэлийн газрын дарга В.С.Христофонов нар болон холбогдох албаны хүмүүс оролцов. Уулзалт ярилцлагын үеэр хоёр архивын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, 1930-1940-өөд ЗХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн хэрэг материалтай танилцах, хуулбарлан авах ажлыг түргэтгэх зэрэг асуудлаар санал солилцож, тодорхой үр дүнд хүрсэн байна.
   
    1990-ээд оноос хойш ЗХУ-д хэлмэгдсэн 54 монгол иргэний хэрэг материалыг хуулбарлан авчирсан бөгөөд үлдсэн монгол иргэдийн хэргийг богино хугацаанд хуулбарлан авчрахын тулд ЗХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн нэрсийн жагсаалтыг ХАБА-ны Архив, бүртгэлийн газарт шинэчлэн хүргүүлэх, 1992 онд Тагнуулын төв газар, ХАБА-ны хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд ЗХУ-д хэлмэгдсэн монгол иргэдийн хэрэг материалтай танилцах, хуулбарлан авахтай холбоотой асуудлаар нэмэлт оруулахаар тодорхой саналыг манай талаас  боловсруулан хүргүүлэх, 2009 онд  6-10 хүнд холбогдох хэрэг материалыг хуулбарлан авахаар тохиролцов.

НИЙТЭЛСЭН: 2009-04-07 өдөр 10:10:4 цаг           ҮЗСЭН: 1524