92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Тагнуулын ерөнхий газар генералуудад хүндэтгэл үзүүллээ

Тагнуулын ерөнхий газраас 2009 оны 4 дүгээр сарын 25-нд “Монгол генерал” өдөрлөгийг зохион байгуулав. Энэ жилийн өдөрлөг нь Монгол Улсад генерал цол бий болсны  65 жилийн  ойтой тохиож байгаа юм.
       Манай улсад 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр генерал цол бий болж, 11 хүн шагнагдаж байсан түүхтэй. Өдгөө 146 хүн энэ эрхэм цолоор шагнагджээ. Өнөөдөр  амьд сэрүүн 77 генерал байгаагийн 33 нь ажиллаж, 44 нь гавъяаны амралтдаа сууж байгаа аж.
       Өдөрлөгт БХЯ, ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ, ШШБЕГ, ИНЕГ, ЦЕГ, ТЕГ-аас төрж гарсан генералууд, эдгээр байгууллагын сайд, дарга нар, “Генерал” төвийн удирдлагууд оролцож, Сүхбаатарын талбайд байрлах Чингис хааны хөшөө, төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд байрлах есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн юм. ТЕГ-ын дарга Р.Болд тус газрын соёлын төвд болсон өдөрлөгийн ажиллагааг нээж, генералуудад 65 жилийн ойн баярын мэнд хүргээд “Аюулгүй байдлын төлөө” медаль, дурсгалын зүйл гардууллаа.
      Арга хэмжээнд оролцогчдод урлагийн тоглолт, БХЯ-ны уран бүтээлчдийн бүтээсэн “Монгол цэрэг Иракт” баримтат кино, Тагнуулын байгууллагын түүх, үйл ажиллагааг сурталчилсан үзмэрүүд болон тус газраас төрсөн генералуудад зориулан бэлтгэсэн архивын фото зураг, баримтын бичил үзэсгэлэн үзүүлж,  сөрөг тусгай ажиллагааны хэлтсийн ажилтнуудын үзүүлэх тоглолтыг сонирхуулсан байна.
    ТЕГ-ын удирдлага генералуудад хүндэтгэлийн зоог барив.

НИЙТЭЛСЭН: 2009-04-27 өдөр 17:10:3 цаг           ҮЗСЭН: 1488