1911-1912 онд Хятадад хөрөнгөтний хувьсгал ялснаар Манжийн эзэн хаант гүрэн мөхөж, Хятад, Өвөрмонгол, Ар Монгол, Манжийн үндсэн дэвсгэр нутаг үнэн чанартаа тус тусдаа тусгаар болов. 1911 оны 12 дугаар сард Ар Монгол тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд хаант улс байгуулагдахад 1912 оны эхээр Монгол тулгар төрдөө дагаар орох саналаа Өвөр монголын 49 хошууны 35 нь өргөн дэвшүүлж, Богд хаант Засгийн газрын идэвхтэй дэмжлэгийг олжээ. Хятадаас тусгаарлах бодлого баримталж байсан Төвдийн Далай ...
1922-1933 он “Дотоод явдлын яам”
1933-1936 он “Дотоодыг хамгаалах ерөнхий газар”
1936-1955 он “Дотоод явдлын яам”
1955-1959 он “Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яам”
1959-1990 он “Нийгмийг аюулаас хамгаалах яам” ...
1989 оны дунд үеэс НАХЯ, түүний УАХБ-ын нэр дээр шүүмжлэл газар сайгүй өрнөж нийгэмд шинээр гарч ирсэн улс төрийн хүчин, олон нийтийн байгууллагын зүгээс үзүүлэх дарамт шахалт ихсэж, УАХБ-ын нэр хүнд нь унаж, хэвлэл мэдээлэл, жагсаал цуглаан, иргэдийн санал гомдлын гол “бай” болон ганхаж эхэлсэн үед МАХН-ын Төв Хороо, яамны удирдлагуудаас УАХБ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүтцийг эргэн харж, зарим чиглэлийн үүргээс нь татгалзуулж, орон тоо, бүтцийг эрс цөөрүүлэх арга хэмжээг авч эхлэв.
1950-аад онд БНХАУ-ын зүгээс социалист орнуудын эсрэг дайсагнах болсонтой холбогдуулан үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, батлан хамгаалах чадавхиа нэмэгдүүлэх зорилгод нийцүүлэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1959 оны хамтарсан хурлын 170/160 тоот нууц тогтоолоор мөн оны 6 дугаар сарын 23-нд Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэрэг Эрхлэх Яамыг Ардын Цэргийн Хэргийг Эрхлэх Яам, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам бол...
МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1955 оны 7 дугаар сарын 5-ны 161 дүгээр тогтоолоор Цэрэг ба ДЯЯ-ыг нэгтгэж, Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэрэг Эрхлэх Яам байгуулсан нь 1959 оны 6 дугаар сар хүртэл ажиллав. Улсыг Аюулаас Хамгаалах Газрын бүтэц, орон тоог цомхотгож 8 хэлтэс, 2 тасаг, комендатуртай байхаар зохион байгуулав. Орон нутагт аймгийн хэлтсийн орон тоог ихээхэн хорогдуулж, хэсгийн төлөөлөгчдийг татан буулгажээ. ДЯЯ-ны дэргэд байсан Тусгай комисс, түүний үйл ажиллагаа нь...
Монгол Улсын дорнод хил түгшүүртэй болж, японы түрэмгийлэгчдээс тус улсын эсрэг өдөөн хатгалга нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Бага Хурлын тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн 1936 оны 15 дугаар хурлын тогтоолоор ДХЕГ-ыг Дотоод Явдлын яам болгон өргөтгөж, Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газар, Хил хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг удирдах газар, Улсын цагдан сэргийлэх газар, Засан хүмүүжүүлэх лагерь хийгээд гяндангуудыг удирдах газар, захиргаа аж ахуйн хэрэг эрхлэх га...
1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсаны дараа хувьсгалыг удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатар, Зөвлөлт Орос Улсын улаан армийн тагнуулын аргыг заалган Хиагт хотноо Ардын түр Засгийн газрыг байгуулмагц /1921 оны 3 дугаар сарын 21/ Цэргийн Явдлын Яаманд цэргийн тагнуулын албыг санаачлан байгуулж, өөрөө биечлэн удирдаж байснаас гадна Богд хаант Монгол Улсын тагнуулын ажлын өв уламжлал дээр тулгуурлан ЗОУ-ын тусгай албаны загвар хэлбэрээр 1922 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын 28-р ...
1911 онд Монголын нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэт хүчний тэмцлийн үр дүнд Манжийн ноёрхлыг түлхэн унагаснаар үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Олноо өргөгдсөн Монгол Улсыг тунхаглав. Монголчууд тусгаар тогтнолоо бататгах, гадаад улсуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, хөрш зэргэлдээх улс орнууд Монгол Улсыг хэрхэн үзэж, ямар чиглэл бодлого баримталж буйг мэдэх зорилгоор мэдээ, мэдээлэл олох ажлыг явуулж байжээ.