МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Зөвлөмж, сэрэмжлүүлэг
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх

Нэг. Хүн худалдаалах гэмт хэрэг дэлхий дахинд:
Дэлхийд жилд дунджаар 20.9 сая хүн хөдөлмөрийн мөлжлөг, барьцааны ажил, албадан бие үнэлэлтийн хохирогч болдог гэсэн судалгааг Олон улсын байгууллагаас гаргасан байдаг бөгөөд хохирогчдын 75 хувийг охид эмэгтэйчүүд эзэлж байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг тархацаар нь авч үзвэл 1000 хүн тутмын 1.8 нь ямар нэг байдлаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байгаа юм. Харин хохирогчдын тархац Ази Номхон далайн бүс нутагт 1000 хүн тутмын 3 гэсэн өндөр үзүүлэлт гарч байгаад анхаарал хандуулах шаардлагатай юм.

Хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэж буй байдлаар нь авч үзвэл бэлгийн мөлжлөгийн хэргийг 58 хувьтай, хөдөлмөрийн мөлжлөгийн хэргийг 36 хувьтай шийдвэрлэж байна. 

Хоёр. Монгол Улс ХХГХ-тэй тэмцэж ирсэн байдал:

  • 1968 онд “Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс заншлыг устгах тухай” үүрэг хүлээсэн. 
  • 1996 оны Эрүүгийн хуулинд 111.1 дэх заалтыг нэмэлтээр 
  • 2002 оны шинэ Эрүүгийн хуулинд анх удаа 113 дугаар зүйл “Хүн худалдах, худалдан авах” зүйл анги оруулсан 
  • 2005 онд “Хүн, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр” баталсан
  • ХХГХ-тэй тэмцэх Үндэсний зөвлөл байгуулсан
  • 2008 оны 2 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 113 дугаар  зүйлийг өөрчилж Палермогийн      протоколд нийцүүлсэн
  • 2008 оны 3 дугаар сарын 26-нд УДШ-ээс Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн тайлбарыг гаргасан 
  • 2008 оны 5 дугаар сард НҮБ-ын Палермогийн протоколд нэгдэж орсон 
  • 2011 оны 1 дүгээр сарын 19-нд Хүн худалдаалахтай тэмцэх бие даасан хууль баталсан. 


Гурав. Цаашдын хандлага:
ХХГХ-ийн хэлбэр, төрлүүд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, уран нугараач, хүчээр хулгай дээрэм хийлгэх, боолчлох, хараа хяналтгүй хүүхдийн асуудал, хүүхэд үрчлэлт гэх мэт. Манай орон энэ төрлийн гэмт хэргийн гаргагч орноос хүлээн авагч орны статустай болох шинж тэмдэг ажиглагдаж байна. Тухайлбал, Умард Солонгос, Вьетнам, Филиппин улсын иргэд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх явцдаа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох явдал гарч байна.

ХХГХ нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болохын хувьд туйлын мэдрэмтгий, арга хэлбэрээ байнга өөрчилж, нууц далд, зохион байгуулалтанд орж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг хүрээгээ тэлэхэд бэлгийн аялал жуулчлал голлох нөлөө үзүүлж байгаа бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлэх асуудал гарч байна.

Мөн хар тамхи, мансууруулах бодис гэх мэт зохион байгуулалттай бусад гэмт хэргүүдтэй хавсран үйлдэгдэх магадлал өндөр байна.    

Хэдийгээр албан ёсоор бүртгэгдсэн тохиолдол байхгүй ч цус, эд эрхтэний наймаа үйлдэгдэж болзошгүй байна. 
Иргэн Танд дээрх гэмт хэрэг үйлдэгдэж байж болзошгүй сэжигтэй үйлдлийн талаар мэдээ, мэдээлэл байгаа бол та яг одоо Тагнуулын ерөнхий газрын 51263017; 51264017, иргэдээс мэдээлэл хүлээн авах 1-800-1280 зэрэг утас болон pro@gia.gov.mn электрон шуудан, буланд мэдээллээ үлдээнэ үү.

Бид таны нууцлал, аюулгүй байдлыг чанд сахина. 
Бидэнтэй хамтран ажиллаж буй танд баярлалаа.