МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
Эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үндэсний тагнуулын академиас 2018 оны 4 дүгээр сарын 6-нд зохион байгуулсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд Үндэсний тагнуулын академи (ҮТА), МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (МУИС-ОУХНУС), Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль (ХУИС-ОУХНСС), Үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн нэгдсэн сургууль (ҮБХИС), Хууль сахиулах их сургууль, Монголын үндэсний их сургууль (МҮИС)-ийн оюутнууд илтгэл тавьж, идэвхтэй оролцсноос  ҮТА, МҮИС, МУИС-ОУХНУС-ийн оюутнуудын илтгэл шалгарав.