МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
Үе үеийн дарга нарын намтар, түүх
НАВААНСҮРЭНГИЙН ГАНБОЛД (2006-2007 он)

1955 онд Улаанбаатар хотод төрсөн, 1963-1971 онд дунд сургууль, 1971-1975 онд Төмөр замын техникум, 1984-1988 онд ОХУ-ын ДЯЯ-ны дээд сургуулийг тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй, магистр. 1975-1979 онд Улаанбаатар Төмөр замын илчит тэрэгний депод засварчин, мастер, 1979-1984 онд УБТЗ-ын Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч, 1988-1990 онд мөн ангид ахлах төлөөлөгч, Цагдан сэргийлэх ангийн дарга, 1990-1994 онд Эрдэнэт хотын Цагдан сэргийлэхийн хэлтсийн дарга, 1994-1996 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 1996-1998 онд Нийслэлийн цагдаагийн Хэв журмын хэлтсийн дарга, 1998-2006 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга,  мөн оны 3-р сарын 15-наас 2007 оны 11 дүгээр сарын 23-ныг хүртэл Тагнуулын ерөнхий газрын даргаар тус тус ажиллажээ. Хурандаа цолтой. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, бусад медалиудаар шагнагджээ.