МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Тусгай архивын уншлагын танхимаар үйлчлүүлэх иргэдэд

Тусгай архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний тариф нь Үндэсний архивын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж буй Төрийн архиваас үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнийн шинэчилсэн тарифыг мөрдөж ажилладаг.

Тус архиваар үйлчлүүлж баримттай танилцах хүсэлтээ албан бичгээр болон өргөдлөөр ирүүлсэн хүсэлтийн дагуу судлаж үзэн хариуг тухай бүрт нь шуурхай өгөх болно. 

Үйлчлүүлэх зөвшөөрөл авсан тохиолдолд:

 Урт хугацаагаар баримт үзэх бол 2 хувь цээж зураг

 Түр хугацаагаар /1-2 өдөр/ бол иргэний үнэмлэх 

Цагийн хуваарь:

Гараг Үйлчлэх цаг Завсарлага Үйлчлэх цаг
Даваа     13.30-16.30
Мягмар 09.00-11.30
12.00-13.00 13.30-16.30
Лхагва 09.00-11.30 12.00-13.00 13.30-16.30
Пүрэв 09.00-11.30 12.00-13.00 13.30-16.30
Баасан Дотоод ажил

Уншлагын танхимаар үзүүлэх үйлчилгээний тариф:

  Судлаачид Хугацаа Төлбөр
1 Эрдэм шинжилгээний ажилтан, Их дээд сургуулийн багш 3 сар 15.000 төгрөг
Байгууллагын хүсэлт, захиалгаар баримт судалж буй иргэн
1 Төрийн байгууллага 14 хоног Үнэгүй
2 Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж 14 хоног 30.000 төгрөг
3 Докторант, магистрант
3 сар 15.000 төгрөг
4 Их дээд сургуулийн оюутан
1 сар 15.000 төгрөг
5 Түр хугацаагаар баримттай танилцах иргэн
7 хоног 5000 төгрөг
6 Хувиараа судалгаа хийж буй иргэн 1-ээс 3 сар 15.000 төгрөг
7 Гадаадын иргэн, судлаач 3 сар 150.000 төгрөг
1 сар 60.000 төгрөг
14 хоног 40.000 төгрөг