МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
GENERAL INTELLIGENCE AGENCY OF MONGOLIA
EN
MN
Цэргийн алба хаасан лавлагаа авахыг хүссэн иргэдэд

Хилийн цэргийн харъяа ангиудад цэргийн хугацаат албыг хаасан тухай болон 1939-1945 оны дайн, баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтанд оролцсон талаар хүсэлт гаргах бол тухайн хүний овог нэр, хэдэн онд хаанаас татагдсан , халагдсан, хугацаанаас өмнө халагдсан бол халагдсан шалтгаан, он сар /ойролцоогоор байж болно/ зэргийг тодорхой бичих шаардлагатай.

Лавлагааны хураамж

ТЕГ-ын Тусгай архивын төлбөрт үйлчилгээний үнийн тариф

д/д Лавлагааны төрөл Үнийн тариф /төгрөгөөр/
1 Дайн, зэвсэгт тулгаралтад оролцсон, цэргийн алба хаасан тухай лавлагаа 3000
2 Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан, шийтгэгдсэн, цагаатгагдсан тухай лавлагаа 2500
3 НАХЯ-ны системийн байгууллагуудад болон тагнуулын байгууллагад ажилласан тухай лавлагаа 3000
4 Цалингийн тодорхойлолт /1 жил/ 1000

 

Архивын баримтаас хуулбар олгох үйлчилгээ

Баримтын оны хязгаар Хэмжих нэгж Үнийн тариф /төгрөгөөр/
1 1922-1991 он А-4 /нэг тал/ 3000
2 1992 оноос хойш А-4 /нэг тал/ 2000
3 Гэрэл зургийн хуулбар Эх зургаас 3000
Хуулбар зургаас 2000